Categories
мэдээ нийгэм

Ирэх оноос их, дээд сургуулийн дипломын лавлагаа ТҮЦ машинаас авдаг болно

Image result for ТҮЦ машинШинэчлэлийн Засгийн газрын үед хийсэн томоохон ажлуудын нэг нь яах аргагүй ТҮЦ машин. Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах чирэгдлийг багасгахад ТҮЦ машин үүргээ гүйцэтгэсэн хэмээн албаныхан хэлдэг. Өмнө нь заавал хороо руугаа явж, элдэв янзын тодорхойлолт авдаг байсан иргэд одоо хотын төвийн хаана ч буй ТҮЦ машин дээр очиход л хангалттай болсон.

Мөн заавал иргэний бүртгэл орж, гэрлэсэн, гэрлээгүй тодорхойлолт, эсвэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авдаг байсан нь мөн л ТҮЦ машинд “шингэсэн”. Ингэснээр нэг талдаа иргэдийн зардал чирэгдлийг, нөгөө талдаа төрийн ажил үйлчилгээг ч хөнгөвчилж чадсан билээ. 2018 он гарахаар ТҮЦ машинаас их дээд сургуулийн дипломын лавлагааг авдаг болох юм байна. Төрийн сангийн зээлээр сурсан оюутнууд заавал төгссөн сургууль дээрээ очиж дипломынхоо хуулбарыг авах шаардлагагүй. Мөн хуурамч диплом зах зээлээс шахагдан гарах боломж бүрдэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *