Categories
гадаад мэдээ

Ирэх онд Хятадын эдийн засгийн өсөлт 7.9 хувьд хүрнэ гэж үзжээ

Ирэх онд Хятад улсад хэрэглэгч, бизнес эрхлэгчдийн итгэл нэмэгдэж, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал сайжирч, эдийн засгийн үйл ажиллагаа, хувийн хөрөнгө оруулалт, хэрэглээний түвшин өргөжин тэлснээр эдийн засгийн өсөлт 7.9 хувьд хүрнэ хэмээн Дэлхийн банк таамаглажээ.

Дэлхийн банкнаас өчигдөр гаргасан “2020 оны 12-р сар, Хятадын эдийн засгийн эмхэтгэл: сэргэлтээс тэнцвэржүүлэлт рүү” нийтлэлд дурдсанаар, Хятадын эдийн засаг энэ оны 1-р улиралд огцом уналтад орсноосоо хойш, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах үр дүнтэй стратеги, бодлого болон экспортын ачаар хүлээлтээс өндөр хурдаар хэвийн хэмжээнд очиж байна гэв. Хятадын эдийн засаг нь цар тахлын гамшгаас хамгийн хурдтай сэргэж буй томоохон эдийн засаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *