Categories
мэдээ нийгэм

Ирэх намар нэгдүгээр ангид 25 мянга гаруй хүүхэд элсэхээр байна

Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийн бүртгэлийг хэзээ явуулах талаар холбогдох албаныхан хэлэлцэж эхэлсэн байна. Нийслэлд нэгдүгээр ангийнхны бүртгэл орон нутгийг бодвол ачаалал ихтэй байдаг аж. Тиймээс нэгдүгээр ангийнхны бүртгэлийг хавар бүртгэдэг байсан бөгөөд энэ удаад намар бүртгэх саналтай байгаа аж.

Энэ жил Нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн 564 цэцэрлэгийн хэмжээнд нэгдүгээр ангид элсэх 25,227 хүүхэд байна.2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл дөрөвдүгээр сарын 20-оос тавдугаар сарын 30-ны хооронд явагдаж байсан бөгөөд өмнөх жил 29263 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *