Categories
мэдээ нийгэм

Ирэх мягмар гарагт бүх нийтээр амарна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын түүхт 104
жилийн ой энэ сарын 29-ний өдөр буюу ирэх пүрэв гарагт тохионо. Энэ
өдрийг өнгөрөгч 2011 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт
өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулсанаар Үндэсний эрх чөлөө, тусгаар
тогтнолоо сэргээсний баярын өдөр болгон зарласан билээ.

Тэр ч утгаараа энэ өдөр бүх нийтээр амардаг уламжлалтай. Мөн энэ өдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр шилдэг
128 бөхийн барилдаан энэ жил тав дахь удаагаа Бөхийн өргөөнд болно.

Өмнөх дөрвөн удаагийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат хоёр, Улсын
заан М.Өсөхбаяр, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр нэг удаа
түрүүлж, цомын эзэн болж байв. Энэ жилийн хувьд улсын баяр наадам болон
заалны барилдаануудад тогтмол амжилт үзүүлсэн шилдэг 128 бөх барилдах
аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *