Исламын бүгд найрамдах Иран Улсын мэргэн бууч Жавад Форуги 10 метрийн хийн гар бууны төрөлд алтан медаль хүртлээ. Тэрбээр шигшээ буудлагад 244.8 оноотойгоор түрүүлж, олимпийн наадмын шигшээ буудлагын рекордыг шинэчлэн тогтоов. Мөнгөн медалийг Сербийн бууч Дамир Микеч 237.9 оноотойгоор, хүрэл медалийг БНХАУ-ын мэргэн бууч Панг Вей 217.6 оноотойгоор хүртсэн юм.
Жавад Фуруги нь өдгөө 41 настай, Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнд энэ төрөлдөө хошой хүрэл медаль хүртэж байсан юм.
Энэ жил болсон буудлагын ДАШТ-нд хүчтэй өрсөлдсөн ч медаль хүртэж чадаагүй билээ. Ийнхүү олимпын наадамд түрүүлснээр Ираны спортын түүхэнд хамгийн хөгшиндөө олимпийн алтан медаль хүртсэн тамирчин болж түүхэнд үлдэж байна.