Categories
гадаад мэдээ

Ираны гадаад хэргийн сайд ОХУ-д дрон нийлүүлсэн гэв DNN.mn

Ираны гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахян тус улсын засгийн газар ОХУ-д дрон нийлүүлснийг анх удаа хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр Тегеран хотод сэтгүүлчидтэй уулзахдаа “Украины дайн эхлэхээс хэдэн сарын өмнө бид цөөн тооны дроныг ОХУ-д нийлүүлж байсан” гэж хэлсэн байна. Иран улс Украины дайныг зогсоохын төлөө тууштай байгааг тэр энэ үеэр илэрхийлжээ. Сүүлийн саруудад Оросын тал Иранд үйлдвэрлэсэн камиказе дроноор Украины иргэний байгууламжуудад цохилт өгч байгаа бөгөөд Ираны эрх баригчид Орост дрон нийлүүлснээ үгүйсгэсээр байсан юм. НҮБ-д суугаа Ираны элчин сайд Амир Сайед Иравани үүнийг ямар ч үндэслэлгүй гүтгэлэг гэж нэрлээд Украины дайнд Тегеран төвийг сахисан байр суурьтай байгааг мэдэгдэж байжээ.

Г.Амарсанаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *