Categories
гадаад мэдээ

Иран улс баллистик пуужин харважээ

Ираны эрх баригчид баллистик пуужин хөөргөсөн талаар Пентагоны эх сурвалжаас иш татан “TASS” агентлаг мэдээллээ.

Нийслэл Тегеран хотын зүүн хэсэгт байрлах пуужингийн талбайгаас уг баллистик пуужинг харвасан гэнэ. Пуужин 600 орчим км-ийн цаана хүрчээ.

НҮБ өнгөрсөн оны долоодугаар сард баталсан 2231 тогтоолын дагуу Тегеран баллистик пуужин харвах, туршихыг хориглосон билээ. Ийнхүү Тегеран баллистик пуужин харваснаар НҮБ-ын хоригийг зөрчжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *