Ипотекийн орон сууцны санхүүжилтийн журмыг өнгөрсөн оны 10-р сарын 25-нд шинэчлэн баталсан. Шинэчилсэн журмын хүрээнд Монголбанк, Засгийн газар, МИК болон арилжааны банкууд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гаригт арилжааны банкууд гэрээнд гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Энэ талаар “Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг, “Ипотекийн зээлийн санхүүжилтыг нэмэх шаардагатай гэж үзэж байна” гэв. Шинэ журам батлагдсанаас хойш Монголбанк зээлийн санхүүжилтэд 111.8 тэрбум төгрөг олгож, 1646 иргэн иргэний зээлийн хүсэлтийг шийдвэрлэжээ.
О.ӨНӨР