Categories
энтертаймент-ертөнц

“iPhone-7” маргааш албан ёсоор худалдаанд гарна

“iPhone-7” зурган илэрцүүд

АНУ-ын Эппл
корпорацийн шинээр гаргаад буй iPhone-7, iPhone-7 Plus цуврал маргаашнаас
албан ёсоор худалдаанд гарах гэж байна. Эдгээр шинэ бүтээгдэхүүнүүд нь
үнийн хувьд iPhone 7 – 649 ам.доллар, iPhone 7 Plus – 769 ам.долларын
үнээр зах зээлд гарч байгаа ба өмнөх загваруудаас илүү сайжирсан үзүүлэлттэй.
Тухайлбал, эдгээр ухаалаг гар утаснууд нь дoтоод санах ой, процессор, камер,
чихэвчний гаралтын хүчин чадлаараа давуу бөгөөд 32, 128, 256 гигабайтын
санах ойн багтаамжтай, 3,5 миллиметрийн чихэвчний гаралттай, усны бүрэн
хамгаалалт, өмнөх загвараасаа хоёрдахин удаан цэнэгээ барьдаг гэх мэт
үзүүлэлттэй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *