Интерполоор 11 жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан Ц.Гансүх гэгчийг өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид баривчилсан байна. Түүнийг Монгол Улсын хилээр орж ирээд байхад нь иргэний мэдээллийн мөрөөр олж, саатуулжээ.
Өлгий сумын харьяат Ц.Гансүх гэгч нь 2006 онд хуучнаар Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 60 сая төгрөг завшиж, Казахстан Улс руу оргон зайлсан байжээ.