Categories
мэдээ нийгэм

“Интернэт худалдааны анхдугаар конференци- Улаанбаатар 2015” эхэллээ

Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар, МҮХАҮТ, Голомт банк, “Баяр” агентлаг хамтран “ИНТЕРНЭТ ХУДАЛДААНЫ АНХДУГААР КОНФЕРЕНЦИ- УЛААНБААТАР 2015” чуулганыг өнөөдөр зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд манай улсын интернэт худалдааны эко системийг бүрдүүлэгчид, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, банк санхүү, цахим төлбөр тооцоо, даатгал, тээвэр ложистик, интернэт сүлжээ, програм хангамжийн салбарын төлөөлөгчид оролцох бөгөөд Монгол Улсад интернэт худалдааны салбарыг хөгжүүлэх боломж, шийдлийг хамтдаа эрэлхийлэх юм. “ИНТЕРНЭТ ХУДАЛДААНЫ АНХДУГААР КОНФЕРЕНЦИ-УЛААНБААТАР-2015” чуулганы алтан ивээн тэтгэгчээр “Z pay” систем, “Монгол контент” ажиллаж байгаа бол онлайн худалдааны www.apm.mn, www.mmarket.mn, www.ubshop.mn, “KGB” tegbe, “Грийнсофт” ХХК, “Астериск Техноложис” ХХК ивээн тэтгэгчээр оролцож байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *