Categories
мэдээ нийгэм

Интермэд эмнэлэг, Кубын эмнэлгийн үйлчилгээний төвтэй хамтарна

ЗурагМонголын Интермэд эмнэлгийн гүйцэтгэх захирал Я.Нямтогтох, Кубын төрийн өмчит Эмнэлгийн үйлчилгээний төвийн Ерөнхийлөгч хатагтай Миладис Оррака Кастияа нар энэ сарын 27-нд Гавана хотноо байгууллага хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав.

Хэлэлцээрийн хүрээнд БНКУ-ын нарийн мэргэжлийн эмч нарыг Монголд ажиллуулж туршлага солилцох аж. Хэлэлцээр байгуулах ёслолд хоёр талын төлөөлөгчдөөс гадна Монгол Улсаас БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр оролцож, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргахад түлхэц үзүүлж буй хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсанд баяр хүргэж, цаашдын хамтын ажиллагаанд нь амжилт хүсэв.

Уг хэлэлцээр нь хоёр орны эрүүл мэнд, анагаахын салбарт эмч мэргэжилтэн солилцох анхны хэлэлцээр гэдэг утгаар ач холбогдолтой болохыг Элчин сайд онцлон тэмдэглэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *