Өнөөдөр инээдмийн баярын өдөр. Энэхүү баярыг дэлхийн олон оронд тэмдэглэдэг ч хэрхэн үүссэн тухай бодит мэдээлэл байдаггүй. Харин домог, цуу яриа их бий.
Григорийн он тооллын дараагаас ядарсан ард олныг амраах зорилготой инээдмийн баярыг тэмдэглэж иржээ.
Энэ өдөр гэр бүлийн хүрээнд болон хөрш гээд бүгд л нэгнээ хууран мэхэлж, эвгүй байдалд оруулах хөгжөөнт тоглоом бөгөөд үүний дараа “дөрөвдүгээр сарын нэгэн шүү” хэмээн нөгөө хүнээ хэлж айвшируулдаг байна.
Хамгийн энгийнээр тайлбалавал хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг амралтын өдөрт зориулсан баяр юм.
Орчин үед уламжлалын дагуу энэ өдрийг өглөөнөөс орой хүртэл онигооноос сэдэвлэсэн аргаар хуурах, хуурамч даалгавар өгөх зэргээр баяраа тэмдэглэн бие биенээ хөгжөөдөг байна. Сүүлийн үед энэ өдрөөр хүмүүс зохион байгуулалтай худал мэдээллийг тараан хөгжилддөг болжээ.
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ЭНЭ ӨДРИЙГ УЛС ОРОН БҮРТ ХЭРХЭН ТЭМДЭГЛЭДЭГ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТЫГ ХҮРГЭЖ БАЙНА.
Францчууд шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой хэмээн үзэж шинэ оны баяр болгон тэмдэглэдэг байна.
Харин Европын ихэнх оронд “Тэнэгүүдийн өдөр” гэдэг. Энэ нь бие биеэ хуурч мэхлэх ба мэхлэгдсэн нэг нь тэнэгийн тоонд гэж үздэг.
Америк болон Их Британи XVIII зуунаас “хуурдаг өдөр” хэмээн тэмдэглэж иржээ. Эртний Ромд энэ өдөр Инээдмийн бурхныг залж байсан түүхтэй бий.
Харин Германчууд “хамгийн азгүй” өдөр хэмээн тэмдэглэдэг.
Учир нь ард түмний алдарт их хүү Иуда Маккавей нас баржээ. Гэсэн хэдий ч баярын өдрийг нь билгэдэж азгүй, инээдгүй өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.
Н.Цогзолмаа