Categories
гадаад мэдээ

Индонезийн шумбагч хөлгийн хуваагдсан гурван хэсгийг далайн ёроолоос олжээ

Индонезийн тэнгисийн флотын 53 хүнтэй шумбагч хөлөг өнгөрсөн долоо хоногт Бали арлын ойролцоогоос сураггүй алга болсон билээ. Бямба гаригт хөлгийн эх бие далайн ёроолд байгааг тандалтын төхөөрөмжөөр илрүүлснээс гадна далайн мандлаас усан цэргүүдийн зарим эд зүйлсийг олж байв.

Харин өчигдөр буюу ням гаригт хөлөг гурван хэсэгт хуваагдан живж, хөлгийн багийн 53 гишүүнийг олдох найдваргүй болсныг Индонезийн армийн генерал Хади Тяхяанто мэдэгджээ.

Шумбагч хөлөг нь гадна бүрхүүл хэсэг, хитэг, эх бие гэсэн гурван хэсэгт хуваагдсанаас эх бие нь эвдэрч, задарсныг далайн ёроолоос авсан гэрэл зураг харуулсан байна. Осолд хөлгийн багийн гишүүд буруугүй, хуучирсан техникийн элэгдэл нөлөөлсөн гэх урьдчилсан таамаг яригдаж байгаа аж.

Индонез улс сүүлийн жилүүдэд батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа ч зэвсэг техникийн зарим хэсэг нь хуучин хэвээр байгаа аж. “KRI Nanggala-402” хөлгийн хувьд 44 жилийн өмнө Германд үйлдвэрлэсэн, 2012 онд их засвараас гарсан бөгөөд өнөөг хүртэл нэг ч удаа засвар үйлчилгээ хийгдээгүй байжээ. Одоо тус улсад дөрвөн шумбагч хөлөг үлдсэний нэг нь мөн Германд үйлдвэрлэсэн хуучин хөлөг бол гурав нь сүүлд Өмнөд Солонгосоос худалдаж авсан шинэ хөлгүүд аж.

Sunk Indonesian submarine found split into three...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *