Categories
мэдээ нийгэм

Ихэр нярайн амь насыг аварч чадлаа

Аймгийн нэгдсэн эмнэлэгт нутгийн иргэн есдүгээр сарын 14-нд жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр болох кесар мэс заслаар амаржиж, ихэр охинтой болжээ. Ихэр охин “Эх ургийн цусны резүс үл тохирооны шалтгаант нярайн цус задрах өвчин”-ий улмаас нярайн цус задрал, хүнд хэлбэрийн цус багадалт, хүнд хэлбэрийн шарлалт үүсч амь нас нь эрсдэлд орж цусыг бүрэн сольж, сэлбэх эмчилгээг Баянхонгор аймагт анх удаа амжилттай хийжээ.

Цусыг сольж сэлбэх нь эрхтэн шилжүүлэн суулгахтай адилтхан ажилбар юм. Харин орон нутагт, ихрүүдэд нэгэн зэрэг хийгдэж байгаагаараа ховор тохиолдол. Охидын амь насыг аврахад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярай судлалын тасгийнхан удирдан чиглүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *