Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Өчигдрөөс баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр, өнөө маргаашда ихэнх нутгаар, нөгөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Өнөөдөртөө салхи Алтайн уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор, нөгөөдрөөс нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *