Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ихэнх нутгаар дулаан байна

Маргааш, нөгөөдөр төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, мөн 30-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 27-нд говь, талын нутгаар, 30-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна.

Харин Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 27-28-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэжУс цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *