Categories
мэдээ спорт

“Их нүүдэл-2016” ОУ-ын шатрын тэмцээн болно

“Монгол туургатан” шатрын холбоо болон “Монголын шатрын холбоо” хамтран “Их нүүдэл” олон улсын шатрын тэмцээнийг эх орондоо анх удаа зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээн нь энэ сарын 22-ноос эхлэн аравдугаар сарын 5-ныг хүртэл зохиогдох юм байна. Тэмцээн “А” буюу их мастеруудын тэмцээн, “Б” буюу нээлттэй тэмцээн гэсэн хоёр ангиллаар явагдах аж. Их мастеруудын ангилалд ОХУ-ын их мастер Александр Фоминых, Антон Шомоев, Узбекстан улсын их мастер Вахидов Таир, Казахстан улсын их мастер Хуснутидинов Рустман мөн Монгол Улсын их мастерууд өрсөлдөх юм. Харин нээлттэй тэмцээнд ОХУ-ын Буриад улсын олон улсын мастерууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ы шатарчид оролцох ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *