Categories
мэдээ нийгэм цаг-үе

Их хотын хоёр дахь “Өглөөний гудамж” маргааш нээлтээ хийнэ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас эртэч иргэддээ зориулан байгуулсан “Өглөөний гудамж” маргааш буюу 2021 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 09 цагаас нээлтээ хийнэ.

“Өглөөний гудамж”-ыг нийтийн эзэмшлийн 600 м2 талбайд богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижууллаа. Байгальд ээлтэй байлгах, хог хаягдлыг багасгах, хуванцар савны хэрэглээг багасгах зорилгоор уух зориулалттай цэвэршүүлсэн усны цорготой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, моднуудын дор сандалтай, номын булантай, үнэгүй интернэт ашиглах боломжтой орчин бүрдлээ.

Өглөөний гудамж нь Жамъян гүний гудамж буюу Blue Sky-н урд талд байрлалтай /Ийгл телевизтэй байр, хуучнаар Бамбарууш кафе хоёрын дунд гудамж/ юм.

No description available.

No description available.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *