Categories
мэдээ нийгэм

Их хааны сүлдэнд мөнхөрсөн цагаан шонхорын учир, утга

Цагаан гэж нэрлэгддэг туйлийн цагаан цоохор шонхор

“Гурван бодлын үзүүр давхцаж байж сая зөв шийдвэр гардаг” гэсэн Их хааны удмын захиас сүлдэнд нь хадгалагдаж байдаг. Сүлдэнд дээдийн дээд гэсний илэрхийлэл хамгийн гэсэн үг гурвантай давхацан байдгийн учир энэ гэнэ. Энэ нь бас тус бүрийг нь гурван бодлоор зангидсан гурван багц буюу есөн бодлын үзүүрийг давхацуулж гэмээнэ улс, дэлхийн хэмжээний зөв шийдвэр гарна гэсэн үг аж. Жинхэнэ монгол ухаан гэж энэ. Иймд хөгжье, дэвшье л гэж байгаа бол монгол хүн бүр ядаж гурван бодлын үзүүр нэгтгэж байж шийдвэр гаргадаг болох цаг нэгэнт болжээ. Сүлдний бэлгэдлийн хувьд цагаан гэгдэх туйлийн шонхор манай нутагт ид хүйтнээр орж ирж хэд хоночихоод буцаад явчихдаг. Манайхан туйлийн шонхорыг цагаан шонхор гээд нэрлэчихсэн учир зарим хүн Хаан сүлдний цагаан шонхортой андуурах гээд байдаг гэнэ. Харин бидний өвөг дээдэс эх нутагтаа үрждэг, гол нь хамгийн хүчирхэг шонхорыг сүлдэндээ залжээ. Энэ нь идлэг шонхор. Өнөөгөөс 100 сая жилийн өмнө сүүлийн мөстлөг хайлж өвслөг ургамал бий болсон гэнэ.Үетэн ургамлыг дагаж салаа тууртан бий болсон байна. Үетэн ургамлыг тариалж, салаа тууртанг гаршуулснаар хүн нийгмийн хөгжил дэвшил бий болсныг эрдэмтэд нэгэнт баталжээ.

Их хааны сүлдэнд мөнхөрсөн цагаан идлэг шонхор


Иймээс эртний мөстлөгөөс улбаатай цав цагаан тарвага, үнэг, чоно, гөрөөс, угалз өнөө цагт ч хаяа тааралддаг гэнэ.Бас шонхор өөрсдөө үүрээ барьдаггүй элээ, хэрээ, сар, бүргэд, тас шувууны барьсан үүрэнд залардаг дээдэс зантайжигүүртэн юм байна. Иймд хааны удмынхан дэлхийн хамгийн хурдан амьтны хамгийн хүчирхэг бас хамгийн ховор нь болох цав цагаан идлэг шонхорыг өөрсдийн сүлд болгожээ. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутгаас баригдсан Хаан сүлдний цав цагаан идлэгийг, цагаан гэж нэрлэгддэг туйлийн цоохор шонхортой харьцуулаад харсан хэн ч гэсэн үүнийгтөвөггүй ойлгоно. Сонирхуулахад манай нутагт нийт 10 зүйл шонхор байдаг бөгөөдшонхор буюу “Falcon” гэдэг үг нь гар хадуур гэсэн үгнээс үүдэлтэй гэнэ. Нээрээ ч нисэн хальж буй шонхор гар хадууртай адил харагддаг. Тэгвэл эгэл шонхорын латин нэр нь гаддаадын, харийн, эгэл бус шонхор, цагаан гэгддэг туйлийн шонхорынх орос нутгийн, хол нутгийн шонхор харин идлэг шонхорынх эм шонхор гэсэн утгатай үг байдаг гэнэ. Иймээс амьтан судлаачид зарим шонхорын нэрийг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх шаардлагатай гэж үздэг юм байна. Нээрээ ч Чингис хааныхаа сүлдэнд мөнхөрсөн шонхорыг хойч үе нь идэж уудгаар нь дуудаад байгаа нь дор хаяж л зохимжгүй явдал юм. Учир нь өнөө цагт монгол цагдаа хааныхаа сүлдийгуламжлан авч яваабилээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *