Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Монгол Улсын Төрийн гурван өндөрлөг, УИХ, Засгийн газрын гишүүд, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулсан ёслолыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцсон юм. Мөн тус арга хэмжээнд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолын арга хэмжээнд уригдсан хүндэт зочид байлцав.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *