Categories
мэдээ спорт

Их дуулгаас Д.Төмөрхүлэг Д.Сумъяа нар хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн Токиогийн Их дуулга тэмцээнээс -57кг-д зодоглосон Д.Сумъяа хүрэл медаль хүртлээ.Тэрбээр хүрэл медалийн төлөө Бразилийн жүдоч, дэлхийн аварга Рафаэл Силватай барилдаж юүко үнэлгээгээр өрсөлдөгчөө буулгаж авлаа. Дөрвөн удаа таарч барилдахад Д.Сумъяа ийнхүү гурав дахь удаагаа ялж байна.Өнгөрсөн жилийн Токиогийн Их дуулгад Д.Сумъяа хоёрдугаар тойрогтоо ялагдаж байсан бол оны сүүлчийн энэхүү тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

Тэгвэл эрэгтэйчүүдийн -66кг-д зодоглосон Д.Төмөрхүлэг хүрэл медаль хүртлээ.

Тэрээр хүрэл медалийн төлөө Польшийн жүдоч Самсун, Будапештийн Гранпри тэмцээний хүрэл медальт Серхю Оленыцтэй барилдаж юүко үнэлгээгээр ялсан юм. Д.Төмөрхүлэг барилдаан эхлээд 10 секундэд юүко үнэлгээ авч, барилдааны 3:15 секундэд дахин юүко үнэлгээ авсан юм. Хоёр жүдочийн хувьд өмнө нь таарч барилдаж байгаагүй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *