Categories
мэдээ нийгэм

Их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх замыг хаажээ

Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн барилгажилт, бүтээн байгуулалт, өнөөгийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан дулааны болон цэвэр бохир усны шугам хоолойг өргөтгөх ажил энэ зун явагдаж байна.

Баянгол зочид буудлын зүүн талаас эхлэн баруун дөрвөн зам хүртэлх төв магистраль шугамыг солино. Өмнө нь Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэл, Цэцэг төвийн уулзвараас УИД-ийн зүүн талын хүртэлх замыг хааж, засварын ажлыг гүйцэтгэгч компаниуд хийсэн. Харин энэ сарын 13-ны 23 цагаас ирэх сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөө-Улсын Их дэлгүүрийн баруун талаас Баруун 4 зам хүртэл замыг хааж, төв шугамын засварын ажлыг үргэлжлүүлнэ. Иймд тухайн замыг сонгон хөдөлгөөнд оролцдог иргэд Баруун сэлбийн гудамж, Жуулчны гудамж, Сөүлийн гудамжийг сонгож яваарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *