Categories
мэдээ нийгэм

Их дээд сургуулийн төлбөрийн мэдээлэл

Боловсрол шинжлэх ухааны яамнаас “2020-2021 оны хичээлийн жилд бүх сургуулиуд сургалтын төлбөрөө тогтоосон. Сургалтын төлбөр нэмэгдэхгүй” хэмээн мэдэгдсэн. Оюутан залуустаа зориулан зарим нэг их сургуулиудын 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн мэдээллийг хүргэж байна.

МУИС– Ерөнхий суурийн хичээлүүд нэг кредит нь 98’600 төгрөг. Нэг улиралд хамгийн ихдээ 21 кредит /багц цаг/ үзэх боломжтой учир улирлын төлбөр 2’070’600 /хамгийн дээд тал нь/ төгрөг болно.

ШУТИС– Элссэн салбар сургуулиасаа хамааран өөр байна.

Инженер технологийн сургуулиуд: Нэг кредит нь 90’800 төгрөг,

Нийгмийн ухааны сургуулиуд: Нэг кредит нь 88,800 төгрөг,

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулиуд: Нэг кредит нь 79’300 төгрөг,

Нэг улиралд хамгийн ихдээ 21 кредит /багц цаг/ үзэх боломжтой учир улирлын төлбөр дунджаар 1’812’300 төгрөг байна.

МУБИС- Бакалаврын түвшний нэг кредитийн төлбөр 78’000 төгрөг. Нэг улиралд хамгийн ихдээ 21 кредит үзэх боломжтой учир улирлын төлбөр 1’638’000 /хамгийн дээд тал нь/ төгрөг юм.

СЭЗИС- Бакалаврын сургалтын нэг кредитийн төлбөр 153’000 төгрөг. Нэг улиралд хэдэн ч кредит / үзэх боломжтой ч 20 кредитээс дээш бол 168’300 төгрөгөөр тооцогддог аж. Улирлын төлбөр дунджаар 3’060’000 болно.

СУИС- Нэг кредитийн төлбөр 63’700 төгрөг. Жилд 31-ээс дээш кредит /багц цаг/ үзэж байж хоёрдугаар түвшний оюутанд тооцогддог бөгөөд жилийн төлбөр дунджаар 1’974’700 төгрөг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *