Categories
энтертаймент-ертөнц

Их Британийн бяцхан ханхүү Жорж Александр Луйс

Английн бяцхан
хунтайж Жорж аав ээж, Шарлотта дүүтэйгээ “Анмер Холл” дахь гэртээ үдэшлэг зохиожээ. Өнгөрсөн долдугаар
сарын 22-нд ханхүү Уиллиам болон Кэйт нар хүү Жоржийнхоо гурван насны төрсөн
өдрийг тэмдэглэсэн юм. Тэд үдэшлэгт ирсэн зочдод хунтайжид гар
хүрч тэврэхийг хүртэл зөвшөөрч байжээ. Ингээд хунтайж Жорж Александр Луйсийн тухай сонирхолтой
баримтуудаас хүргэе.

ТЭР ОНГОЦОНД ДУРТАЙ

Өнгөрсөн сард “Air Tattoo” олон улсын нисэх буудал дээрх “Улаан сумнууд” нисэх онгоц түүний сэтгэлийг ихэд татаж, бүхээгт нь аавтайгаа хамт сууж үзсэн байна. Мөн Жорж хүү дэлгүүрээр явахдаа тоглоомон онгоцыг ихэд сонирхдог тухай ээж нь өгүүлжээ.

ТЭР ААВЫНХАА БАГА НАСТАЙ АДИЛХАН ХУВЦАСЛАДАГ

Хэдийнэ 30 жил
өнгөрсөн ч гэсэн Ханхүү Уиллиам, Жоржийн насан дээр мөн л улаан богино өмд,
цагаан цамц өмсдөг байжээ. Жоржийг ийн хувцасладаг нь 80-аад оны хувцас
загварыг буцаан авчирсан мэт санагддаг гэнэ. Энэ зурган дээр аавынхаа 1984
онд цэргийн жагсаалын үеэр өмсөж байсан хувцастай ижлийг өмсчээ.

Ханхүү энэ зургийг авахуулахдаа хөөсөн хавтан дээр зогсчихоод буухгүй байжээ.

“ГАЛ СӨНӨӨГЧ СЭМ” НОМОНД ДУРТАЙ

Ээж Кэйт Миддлтон нь түүнд хоёр еврогоор гал сөнөөгч Сэмийн түүхийн тухай номыг өнгөрсөн гуравдугаар сард Зүүн Английн хүүхдийн асрамжийн газрыг нээх үеэрээ худалдан авч өгчээ. Одоо түүнийгээ үзэх их дуртай гэнэ.

УНТЛАГЫН ХУВЦАСТАЙГАА Ч УУЛЗАЛТАД ИРЧИХДЭГ ХУНТАЙЖ

Бяцхан хунтайж өнгөрсөн
тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай Кингстон ордонд уулзахдаа унтлагын
өмд, цамцтайгаа байжээ. Түүнийг яг унтах гэж байхад нь айлчилж ирж таарсан учир
ингэж гарч ирсэн байна. Энэ зураг фенүүдийнх нь хайрыг ихэд татжээ.

ШАРЛОТТЕ ГҮНЖИЙН ТОМ АХ

Жорж хүү 2015 оны тавдугаар сард дөнгөж төрсөн бяцхан дүүгийнхээ зулай дээр зөөлөн үнсч буй зураг. Дүү Шарлотта нь түүнээс ой 9 сараар дүү юм. Дүүгээ хараад өхөөрдөн, бас тэр зууртаа атаархангуй байсан гэжээ.

ААВЫНХАА СУРСАН СУРГУЛЬД ЯВДАГ

Эцэг эх нь түүнийг Монтессори сургуулийн цэцэрлэгийн ангид оруулжээ. Сургуульд нь өдөрт 33 евро төлдөг бөгөөд долоо хоногт хэд хэдэн удаа ордныхоо ойролцоох сүмд мөн гэрийнхэнтэйгээ очдог байна. Эцэг Уиллиам нь ч гэсэн энэ сургуульд сурдаг байж.

АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН РҮҮ ЯВАХ ДУРТАЙ

Жорж хааяа гэр бүлтэйгээ хамт Нордфолкийн ойролцоох фермд очиж амьтдыг хооллох дуртай гэнэ. Мөн Буклбери амьтны хүрээлэнд өвөө, эмээтэйгээ очдог байна.

ТЭР МАШ САЙН АЯЛАГЧ

Аав ээж нь Жоржийг дөнгөж есөн сартай байхад нь Австрали, Шинэ Зеланд руу анхны аялалд авч явжээ. Түүний дараа гэр бүлийн баяраар Мистик болон Альпийн ууланд аялсан байна. Канадын Ерөнхий сайд түүнийг эцэг эхтэйгээ хамт өөрийн орондоо ирж аялахыг урьж байжээ.

ХАТАН ХААНЫГ ЮУ ГЭЖ ДУУДДАГ ВЭ?

Английн хатан хаан Элизабет II-ийн 90 насны ой өнгөрсөн хавар дуулиан шуугиантайхан болсон билээ. Хунтайж Жорж энэ үед хоёр ой, 6 сар хүрч байсан юм. Эмээгийнхээ төрсөн өдрийн баяр дээр оччихоод хатан хааныг “Gan Gan” хэмээн дуудаж байса гэнэ.

ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН МАШИНУУД БЭЛГЭНД АВСАН НЬ

Британийн ханхүү Уильям өөрийн хүү Жоржид хуягласан шинэ “Бентли” машиныг 250 мянган фунт стерлингээр худалдаж авч өгчээ. Цагт 320 км хурдлах энэ машин тусгай металл гадаргуугаар кабиныг нь бүрж, цонхыг нь сум нэвтрэхгүй шилээр шиллэжээ. Кембрижийн герцог болон гүнж улс орноороо албан ажлаар явахдаа энэ машиныг унах юм байна.

Жоржийг дөнгөж төрснийх нь дараа аав ээж хоёр нь түүнд бас “Ягуар”, “Рейнж Ровер” худалдаж авч өгсөн юм. Мөн алдартнууд ч бяцхан Жоржид хэд хэдэн машин бэлэглэсэн байдаг. Дэвид болон Виктория Бэкхэм нар жаал хүүд “Рейнж Ровер” бэлэглэсэн бол Миддлтоны авга “Ягуар” бэлэглэж байжээ. Америкийн рэпер Жей Зи, дуучин Бейонси хоёр “Бугатти” илгээсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш “Дож Челленжер” машин мөн явуулж байсан аж. Түүчлэн Канадын дуучин Жастин Бибер Британийн ханхүүд “Фискер Карма” өгсөн бол Элтон Жон, Хелен Миррен, Пол Маккартни нар “Роллс-Ройс Фантом” илгээжээ. Зургаан сар ч хүрээгүй бяцхан ханхүү ийнхүү 11 тансаг машинтай болоод амжсан түүхтэй.

Үүгээр ч барахгүй мал сүрэгтэй ч болж байгаа гэнэ. Африкийн Кенийн нэгэн омгийнхон бяцхан ханхүүд гүн хүндэтгэлийн илэрхийлэл болгож дөрвөн үнээ, бух, бас ямаа бэлэглэсэн гэнэ. Эдгээр малыг нь одоо Кенийн Лев Даунсын дархан цаазат газарт байлгаж байгаа юм байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *