Японы сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан дараахь мэдээллийг хийв.
Тус мэдээлэлд “Энэ Японы жүдо бөхийн шүүгч нь Монголын тамирчныг буруу шүүж хохирол учруулж байна! Энэ нь гурав дахь удаагаа! Уучилмааргүй! Ямар нэг өөр зүйл цаагуураа болоод байх шиг байна!” гэжээ. Мөн тэрээр Монголын эрх ашиг байвал хаана ч хэлнэ, тэнэг мангараараа дуудуулаад ч хэлнэ, эх орныхоо төлөө бол ичих нүүр байхгүй ээ” хэмээн жиргэжээ.
Монголчуудын хувьд жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн Д.Сумъяа, М.Уранцэцэг, Н.Түвшинбаяр нарыг Японы шүүгчийн алдаатай шүүлтээс болж хасагдсан гэж үзэж байгаа юм. Мөн шүүгч Акинобу Осакаг Бразил улсад давхар иргэншилтэй гэсэн мэдээлэл гараад байгаа аж.
О.ӨНӨР
One reply on “Их аварга Д.Дагвадорж: Эх орныхоо төлөө бол ичих нүүр байхгүй ээ”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru