Categories
мэдээ нийгэм

III, IV хороолол чиглэлийн троллейбус түр хугацаанд иргэдэд үйлчлэхгүй

III, IV хорооллын Ахуйн үйлчилгээний ордны уулзварын авто замын засврын ажлын хүрээнд Тасганы овооны аюулгүйн тойргоос Ахуйн үйлчилгээний ордон хүртэлх хойд урсгалын замыг энэ сарын 27-ны 22:00 цаг хүртэл хаасан. Уг зам засварын ажилтай холбогдуулан  нийтийн тээврийн чиглэлийн заримд чиглэлд өөрчлөлт оржээ. Тухайлбал, ахуйн үйлчилгээний ордноос хойш эргэн хорооллын хойд замаар явдаг М:43, М:50, М:21 чиглэлийн автобуснууд урд замаар зорчих бол “Цахилгаан тээвэр” компанийн троллейбус тус чиглэлд дээрх өдрүүдэд иргэдэд үйлчлэхгүй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *