Японы мөнгөн тэмдэгт хэдэн арван жилийн турш байгаагүй түүхэн доод хэмжээндээ хүрч нэг доллар150 иен болоод байсан. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ханшийн томоохон өөрчлөлт гарч, иений нэг америк доллартой харьцах ханш 138-д хүрсэн байна. Үүнд АНУ-ын пүрэв гарагт гаргасан инфляцын мэдээлэл нөлөөлсөн гэж “NHK” мэдээлжээ.
“Sony Financial Group”-ийн шинжээч Огава Маки “АНУ-ын инфляц цаашид хараахан буурах төлөвгүй байна гэж үзэж байгаагаас гадна, иений ханш хэт өссөн байгааг онцолжээ. Долларын иентэй харьцах ханшийн өсөлт дунд болон урт хугацаанд дээд цэгтээ хүрч магадгүй гэдгийг дурдсан байна. Тэрээр нэмж хэлэхдээ, доллартой харьцах иений ханш зөвхөн сүүлд гарсан хэрэглээний үнийн индексийн үзүүлэлт дээр үндэслэн буурна гэж хэлэхэд эрт байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Morgan Stanley MUFG Securities-ийн Сугисаки Коичи-гийн хэлснээр, иений ханш ирэх жил өсөх магадлал өндөр байгаа бөгөөд зах зээлийн арилжаачид АНУ-ын ханшийн өсөлт удааширч, эсвэл бүр зогсоно гэж таамаглаж байгаа юм.
Г.Амарсанаа