Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт энэ онд гарсан дэвшилтэт технологийн шийдлүүд, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийт-хэрэглэгчдэд танилцуулдаг ICT Экспо-2017 үйл ажиллагаа 2017 оны 9-р сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
Энэ жилийн экспо “Төсөөллөө бүтээцгээе” уриан дор хийгдэх ба СКАЙтел компани ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.
Сүхбаатарын талбайд ирэхэд л та биднийг алзахгүй олох болно. Зорьж ирээд олон сонирхолтой урамшууллын эзэн болж, сугалаанд оролцон азтан болоорой. Мөн та өөртөө, гэр бүлдээ хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаарай.
Ерөнхий зохион байгуулагч:
- Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар
- Хамтран зохион байгуулагч:
- Харилцаа холбооны зохицуулах хороо
Ивээн тэтгэгчид:
- Mobicom
- SKYtel
- Unitel
- Худалдаа хөгжлийн банк / Trade and Development Bank