Categories
энтертаймент-ертөнц

“Honey moon” хамтлагийн анхны цомгийн өдөрлөг боллоо

“Honey moon” хамтлагийн таван жилийн ойдоо зориулсан “Honey moon” анхны цомогт поп, каунтри, dance зэрэг хөгжмийн урсгалаар туурвисан 12 дуу багтжээ. Үүнээс, “I Love My Luv”, “Хаа хүрэх гэж”, “Дурлалын сезон”, “DR.Love”, “Хүндэт аав ээждээ”, “I Just party”, “Хар дарсан зүүд” зэрэг сонсогчдын хүртээл болсон хит дуунуудаас гадна хамтлагийн дуу хөгжмийг илүү шинэлэг түвшинд илэрхийлэх таван шинэ бүтээл оржээ.

Эдгээр дуунууд нь хайр дурлал, хүсэл тэмүүлэл, залуусын сэдэвтэй бөгөөд “Хайрыг олон талаас нь мэдэрч, аялгуулан шүлэглэж, дуулж болдог” гэдгийг хамтлагийнхан онцолсон юм.

“Honey moon” цомог “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбараар 16.900 төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гарсан бөгөөд өдөрлөгт хүрэлцэн ирсэн сонсогчиддоо цомгийнхоо дээжээс бэлэглэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *