Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван улсыг дамжсан олон улсын транзит тээвэрлэлтийг амжилттай туршлаа

Гурван улсыг дамнасан олон улсын ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа. Эхний тээвэрлэсэн ачаа пүрэв гаригт Тяньжин хотод хүрчээ. Хятадын тээврийн яамны сайд Лю Шаоминь энэхүү арга хэмжээнд зориулан үг хэлэхдээ “Туршилтын тээвэрлэлт нь манай улсын зам тээврийн чухал стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх эхлэл, Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх алхам боллоо” гэжээ.

Туршилтын тээвэрлэлтээр 2.152 км замыг долоо хоногт туулж 11 хотод түр зогсолт хийсний дотор Оросын Улаан-Үд, Монголын Улаанбаатар, Хятадын Эрээн хотууд багтжээ.

Туршилтад оролцсон Нанжин Шиньжинхан Ложистик компанийн ерөнхий менежэр Гуо Шинь “Шинэ зам Орос, Монголын зах зээлийг бидэнд нээж өгч байна. Ийм замтай болсноор өндөр өртөгтэй бараанууд, тухайлбал электроник бүтээгдэхүүнүүд, дулаан орны жимс зэргийг өмнөд Хятадаас, цаашлаад Зүүн Өмнөд Азийн орнуудаас Монгол, Оросын зах зээлд хүргэх боломж нээгдэж байна” гэж ярьж байна.

Гуогийн хэлж байгаагаар агаарын карго тээвэр өндөр өртөгтэй тул шинэ замаар хямд бараа хүргэх боломжтой болж байна гэлээ. Шинэ замын тээвэр нь агаарын тээврээс 10 дахин бага өртөгтэйг тэр бас хэллээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *