Categories
мэдээ нийгэм

Гурван төрийн нарийн, гурван засаг дарга цалингаа хасуулав

Улсын төсөв, орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах үүднээс үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгаж олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн.

Улсын хэмжээнд нийт 56 төсвийн ерөнхийлөн захирагч хуулийн хэрэгжилтийн тайлан мэдээ ирүүлэхээс 11 төсвийн ерөнхийлөн захирагч тайлангаа ирүүлээгүй байна. Иймд тайлан мэдээгээ хугацаанд нь ирүүлээгүй Батлан хамгаалах яам, Эрүүл мэнд, Спортын яам, Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нар болоод Дархан-Уул, Завхан, Дундговь аймгийн засаг дарга нарын нэг сарын цалинг 20 хувиар хасч, хуулийн дагуу арга хэмжээ авахаар Сангийн яамнаас шийдвэрлэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *