Categories
мэдээ цаг-үе

Гурван хувийн зээл авахаар 3300 аж ахуйн нэгж хүсэлт гаргажээ

Засгийн газраас зарласан эдийн засгийг сэргээн идэвхжүүлэх 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн долоо хоногоос жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай бизнесийн зээлийг иргэн, ААН, ЖДҮ эрхлэгч нарт олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дээрх хөнгөлөлттэй зээлийг авахаар 3300 ААН, 25 мянган иргэн хүсэлт гаргажээ.

Уг зээлийг авах ААН-д НӨАТ төлөгч байх шаардлага тавьж буй бол иргэдэд тусгайлсан ямар ч шаардлага тавихгүй. Зээлд бизнес хийдэг, орлого олдог, өрхөө тэжээдэг, ажлын байр бий болгодог, 2-3, түүнээс дээш тооны хүнийг ажлаар ханган цалин олгодог иргэнд 50 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй олгож, зөрүү 7 хувийг төрөөс гарган зээлдэгч иргэдийг санхүүжүүлэх замаар олгох юм.

Судалгаагаар нийт 500-600 тэрбум төгрөгийг 20-25 мянган иргэнд олгох тоо гарчээ. Харин ААН-үүдийн хувьд 500 сая хүртэл төгрөгийг олгож, хэрэв тухайн ААН хүсвэл, шаардлагатай бол, мөн барьцаа хөрөнгө хүрэхгүй нөхцөлд авах зээлийнхээ 60 хүртэлх хувь дээр Зээлийн батлан даалтын сангаас буюу төрөөс баталгаа гаргуулаад арилжааны банкуудаас авах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *