Categories
мэдээ нийгэм

Гурван хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдав

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Ногоочдын 2 дугаар гудамжийн .. тоотод иргэн Х-ийн таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр 07:29 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу гал унтраах, аврах 29 дүгээр ангийн найман албан хаагч, техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан байна. Гал түймрийн улмаас хоёроос 16 насны гурван хүүхэд гэртэйгээ шатаж, амиа алджээ. Уг галд өртөж нас барсан 16 настай, эмэгтэй Б, 4 настай, эмэгтэй Э, 2 настай, эрэгтэй Э нарын цогцсыг гаргаж, дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *