Categories
мэдээ цаг-үе

Гурван хоногийн тусгаарлалтыг цуцаллаа

Өнөөдөр /2022.01.12/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Тэгвэл үүгээр гарсан эхний шийдвэрүүдийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар танилцууллаа.

Энэ үеэр Ч.Болортуяа “Коронавируст халдвартай тэмцэх арга хэмжээний хүрээнд зарим үйл ажиллагааг шинэчлэх тухай Засгийн газар хэлэлцлээ. Тухайлбал, гадаадын орноос ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлаж байсныг болиулах. Түүнчлэн зайлшгүй өгөх шаардлагатай PCR шинжилгээг олон улсын стандартын дагуу төлбөртэй болгох чиглэл өгөгдлөө.

Энэ шийдвэр хэзээнээс, хэрхэн хэрэгжиж эхлэх талаар УОК өнөөдөртөө багтан дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *