Categories
мэдээ нийгэм

Гурван бөхөөс допинг илэрсэн бололтой

Үндэсний их баяр наадмын дараа шөвгөрсөн бөхчүүдийг сэргээшийн шинжилгээнд хамруулж, сорьцыг БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн допингийн хяналтын төв лабораторид явуулдаг билээ. 

Энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдийн  шинжилгээний хариу саяхан ирээд байгаа гэнэ. Ямартай ч өнөө жилийн таваас дээш давсан бөхчүүдээс гурав нь сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогдсон тухай эх сурвалж өгүүлэв. Хэн гэдэг ямар цолтой бөх сэргээш хэрэглэсэн гэдэг нь харин нууц байгаа юм. Монголын үндэсний олимпийн хорооноос шинжилгээний хариуг Үндэсний бөхийн холбоонд ирүүлээгүй байгаа аж. Өнөө жилийн баяр наад¬маар аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Б.Суманчулуун, Б.Бадамсүрэн, Н.Адъяабат, Л.Лха-Очир нар улсын начин цолны босго алхсан бол улсын начин Б.Пүрэвсайхан улсын харцага цолонд хүрсэн. Тэгвэл улсын начин Ш.Жаргалсайхан улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нарыг дараалан орхисоор үзүүр түрүүнд үлдэж улсын харцага Н.Батсуурьт унаснаар улсын гарьд цол хүртсэн билээ. Харин өнөө жилийн Төрийн их баяр наадамд ес даван түрүүлсэн улсын харцага Намсрайжавын хүү Батсуурь улсын арслан цол хүртсэн. Шинэ улсын цолтнуудаас хэн нь сэргээш хэрэглэсэн бол гэсэн таамаг хөвөрч эхэллээ. Үндэсний бөхийн холбоонд допингийн хариу ирсний дараа удахгүй зарласнаар хэн хэн гэдэг бөхчүүд сэргээш хэрэглэсэн нь тодорхой болох юм.  

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *