Categories
мэдээ улс-төр

Гурван байнгын хороо хуралдана

Байнгын хороод хуралдана зурган илэрцүүдУИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдах хуваарьтай байна. Төсвийн байнгын хорооны хуралдаан “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны хуралдаанаар “Хог хаягдлын тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөж, Монгол Улсын олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулна. Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаанаар “Нийслэл хот болон томоохон суурин газрын агаарын бохирдлын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээллийг сонсох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *