Categories
мэдээ соёл-урлаг

“Гоёл” наадмын Гала тоглолтод агаарын бохирдлын шилдэг 15 маскыг танилцуулна

Монголын Дизайнерүүдийн Холбоо (МДХ) болон Британийн агаарын бохирдлын маск үйлдвэрлэгч Кэмбриж компани, Британийн Элчин Сайдын Яам, Монгол ТВ-тэй хамтран олон нийтийг өвлийн улиралд өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах маск зүүхийг уриалан Монгол хэв маягийг тодотгосон загварлаг маскны дизайныг Кэмбриж маск дээр гаргах уралдааныг зохион байгуулсан билээ.

Нийт 100 гаруй загвар ирснээс шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг 15-ыг нь тодруулаад байгаа аж. Шилдэг загварыг тодруулахдаа шүүгчдийн үнэлгээнээс гадна олон нийтийн дунд Монгол ТВ-ийн фейсбүүк хуудсаар дамжуулан санал авч буй юм байна.

Шилдэг 15 загварын маскыг 2017 оны арван нэгдүгээр сар 29-ний өдөр болох “Гоёл” наадмын Гала тоглолтын тайзнаа харах боломжтой. “Кэмбриж” компани болон Кэмбриж маскны Монгол дахь албан ёсны дистрибьютер болох “Анунгоо Фарм” ХХК ялагчийг “Хонконгийн Загварын долоо хоног”-т оролцох эрхээр шагнах ажээ.

Тус тэмцээнийг зохион байгуулснаар ард иргэд өөрт таарах маск зүүж хэвшинэ гэдэгт зохион байгуулагчид найдаж буй юм байна. Кэмбриж маскийг “Анунгоо Фарм” ХХК-ийн дэлгүүрүүдээс худалдан авах боломж Монголын хэрэглэгчдэд бүрджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *