Categories
мэдээ нийгэм

Говьсүмбэр аймгаас улаанбурхан өвчний хоёрдахь тохиолдол илэрчээ

Улаанбурхан халдвар өнгөрсөн долоо хоногт Оюу толгой ХК ажилладаг Энэтхэг ажилтнаас илэрч гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн талаар мэдээлсэн..
Тиймээс салбар яам болон ХӨСҮТ-ээс баг бүрэлдэхүүн гарч, тус газарт ажиллаж, вакцинжуулалт хийж, өвчилсөн иргэнийг тусгаарласан байгаа юм. Мөн халдвар тархахаас сэрэмжлүүлж байгаа.
Гэвч Улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол Говьсүмбэр аймгаас илэрчээ. Тус аймгийн дунд сургуулийн сурагч, 13 настай хүү Улаанбурханаар өвчилсөн нь энэ сарын 9-ний өдөр лабораторийн шинжилгээгээр батлагдсан болохыг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээлжээ. ХӨСҮТ-ийн баг тус аймагт ажиллаад ирсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *