Categories
мэдээ нийгэм

Говьсүмбэр аймагт 1029 хүнийг PCR шинжилгээнд хамруулжээ

Говьсүмбэр аймагт “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол 2020 оны 12 сарын 02-ны өдрийн байдлаар дөрвөн тохиолдол бүртгэгдэж, ХӨСҮТ-д хоёр , Цэргийн төв эмнэлэгт хоёр хүн тус тус эмчлэгдэж байна. 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар батлагдсан дөрвөн тохиолдлын ойрын хавьтлаас тархвар судлалын асуумж болон шинжилгээний хариуг үндэслэн 19 хүнийг тусгаарлалтаас гарган, 146 хүн үлдээд байна.

  • Дам хавьтлаас хамгийн эхний батлагдсан тохиолдол О-ийн дам хавьтал 254 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусч, тусгаарлалтаас гарган дам хавьтлын тоо 127 болсон. Ойрын болон дам хавьтлыг хуваарийн дагуу зохих хугацаандаа шинжилгээнд бүрэн хамруулсан.
  • Аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 4 хүн, гэрийн ажиглалт тусгаарлалтад ойрын хавьтлын 142 хүн байна.
  • 2020 оны 12 сарын 02-ний өдрийн байдлаар 7102 хүнийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд, 1029 хүнийг баталгаажуулах PCR шинжилгээнд хамруулсан.
  • Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан суурин шинжилгээний 3-9 хүртэлх цэгийг, явуулын 1-3 хүртэлх цэгийг ажиллуулж, иргэдээс сайн дурын болон зорилтот бүлэгт чиглэсэн шинжилгээг авч байна.
Эрүүл мэндийн яаманд хүсэлт тавьж, 77,3 сая төгрөгийн үнэ бүхий 9 нэр төрлийн хамгаалах хувцас хэрэгсэл, 5,5 сая төгрөгийн үнэ бүхий 10000 хос нэг удаагийн бээлий, нийт 9200 ширхэг түргэвчилсэн оношлуураар хангагдан тандалт судалгаа, тусламж, үйлчилгээнд хэрэглэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *