Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Говь ХК-ийн үйлдвэр шатаж байна

Хан-Уул дүүргийн 3 хороонд байрлах Говь хувьцаат компанийн үйлдвэр шатаж байна гэсэн галын дуудлага Нийслэлийн онцгой байдлын шуурхай утсанд 20 цаг 46 минутанд иржээ. Одоогоор их хэмжээний гал гарсан учраас Нийслэлийн зургаан дүүргийн нийт 11 гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн, ээлжийн бүрэлдэхүүн болон бэлтгэл ангийн бүх бүрэлдэхүүн галыг унтраахаар шуурхай ажиллаж байна. Аврах гал унтраах 130-140 алба хаагч галын газар дээр ажиллаж байна гэсэн албан бус тоог албаныхан мэдээллэв.

Сүүлийн мэдээллээр галын дөлийг унтрааж, тархалтыг зогсоогоод байгаа аж. Харин галын голомтонд задаргаа хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. Онцгой байдлынхны хэлж буйгаар галын тархалт болон хамрах хүрээ нилээдгүй их гэдгийг хэлж байна.

Яг одоогийн байдлаар хүний амь нас эрсдсэн талаар албан ёсны мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд хэвлэл мэдээллийнхнийг цагдаагийн хамгаалалт авч бичлэг хийлгэхгүй мэдээлэл өгөхгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Бид галын мэдээллийг эргэн хүргэх болно.

“Говь” компанийн үйлдвэр шатаж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *