Говь-Алтай аймгийн Прокурорын газраас “Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аян зохион байгуулжээ.
Тухайлбал хамт олныхоо санаачилгаар тус аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 15-ны өдөр тус аймгийн Есөнбулаг сумын нутагт байрлах “Шүтээний өндөрлөг”-т Прокурорын төгөл байгууллаа. Цаашид тус газраас иргэд ая тухтай амрах, алжаалаа тайлах боломжийг бүрдүүлэх зорилгоор тохижуулах, усалгаа арчилгааг нь хариуцаж моджуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Түүнчлэн тус аймгийн Прокурорын газраас тус аймгийн Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулиудаас бүтэн өнчин, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айлын хүүхдүүдийн судалгааг авч тэдний дотроос бүтэн өнчин, нагац эгч, эмээгийн хамт амьдардаг Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн долоодугаар ангийн сурагч Г.Нарангарав охинд “Прокурорын албаны өдөр”-өөр иж бүрэн хичээлийн хэрэгсэл гардуулан өгчээ.
Цаашид тус аймгийн Прокурорын газраас “Г.Нарангарав охиныг насанд хүртэл нь шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлж, сургуулийн захиргаа, анги удирдсан багштай байнгын харилцаа холбоотой байж сургуулийн захиргаа болон асран хамгаалагчтай хамтран охиныг сурч боловсрох нөхцөл бололцоогоор нь хангах, зөв хүн болон төвөлшүүлэхэд энэхүү ажлын гол зорилго оршиж байгаа юм” хэмээн мэдээлэв.