Categories
мэдээ нийгэм цаг-үе

Говь-Алтай аймагт зарим үйлчилгээний газрын үйл ажиллагааг бүрэн зогсоолоо

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны А/03 захирамжаар зарим үйлчилгээний газрын үйл ажиллагааг энэ сарын 12-26-ны өдрийг дуустал хугацаанд бүрэн зогсоолоо

Тус захирамжинд:

-Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг спорт заал, фитнесс, усан бассейн, баар, паб, караоке, билльярд, цахим тоглоомын үйл ажиллагааг 2022 оны нэгдүгээр сарын 12-26-ны өдрийг дуустал хугацаанд бүрэн зогсоох,

-Нийтийн хоол үйлдвэрлэл, рестароны үйл ажиллагааг 09:00-22:00 цагийн хооронд явуулах,

-Олон нийтийг хамарсан хурал цуглаан, танхимын сургалтыг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийж ажиллахыг аж ахуйн нэгж байгууллагад үүрэг болгон, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн засаг даргын орлогч Г.Чинбатад үүрэг болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *