Categories
мэдээ нийгэм

Говь-алтай аймагт ноолуур хамгийн өндөр үнэтэй байна

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр энэ оны долдугаар сард үхрийн хоёр метрээс дээш урттай ширний дундаж үнэ Ховд аймагт хамгийн бага буюу таван мянган төгрөг, Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 25 мянган төгрөгийн үнэтэй байна.

Адууны ширний дундаж үнэ Баянхонгор аймагт хамгийн бага буюу таван мянган төгрөг, Хэнтий, Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 15 мянган төгрөг, бусад аймагт 6-12, таван мянган төгрөг байна.

Ямааны нэг кг цагаан ноолуурын үнэ Архангай, Дорнод аймагт хамгийн бага буюу 40 мянган төгрөг, Говь-Алтай аймагт хамгийн өндөр буюу 95 мянган төгрөгийн үнэтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *