1990 оны хувьчлалаар хувийн өмчид шилжсэн 107 жилийн түүхтэй, “Гоожингийн өндөр”-ийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын асуудал өдгөө хөндөгдөж буй.
Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Гоожингийн өндөр”-ийн асуудлаар холбогдох газрын удирдлагууд болон эзэмшигч иргэдтэй уулзаж, санал солилцсон байна. Уулзалтаар тухайн байгууламжийн асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулсан юм.
Мөн тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Гоожингийн өндөр” байгууламжийг ирэх жилийн төсвөөр санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, хамгаалалтдаа авч, үзмэр байгуулна хэмээн ярьсан байна.