Categories
мэдээ нийгэм

Голын усанд орохгүй байхыг анхаарууллаа

Баяр наадмын өдрүүдэд хэт халалттай байсны улмаас голын эрэгт аялж зугаалах иргэд олон байсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голд завьт эргүүлийг дөрвөн чиглэлд ажиллуулж аюулгүй байдлыг хангалаа. Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас баяр, амралтын өдрүүдэд найман иргэн голын усанд осолдож амь насаа алджээ.

Тодруулбал, ОХУ-д суралцаж байсан хоёр оюутан голд амиа алдсан мэдээлэл байгаа. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Мишээл экспо худалдааны төвийн харалдаа Туул гол хүн живсэн байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах ангийн бүлгийг гаргахад 44 настай, эрэгтэй Туул голын усанд осолдож нас барсан байдалтай байсныг цогцсыг гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдхүүнд хүлээлгэн өгсөн байна. Мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн Хайрхан амралтын газрын харалдаа Туул голд хүн живсэн байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах ангийн бүлгийг очиход 17 настай, эрэгтэй Туулын голын усанд осолдсон байсныг гаргаж аврагчид анхан шатны тусламж үзүүлэхэд нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгчээ.

Долдугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Мишээл экспо худалдааны төвийн харалдаа Туулын голд 3 хүн живсэн байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг 25 настай 3 эрэгтэй усанд живж байсныг ойролцоо амарч байсан иргэд 2-ыг нь гаргасан байжээ. Усанд живж осолдсон иргэн 25 настай, эрэгтэйг шумбалт хийн 2.2 метрийн гүнээс цогцсыг гаргасан байна.

Налайх дүүрийн 6-р хороо Тэрэлж- Улаанбаатар-2 гүүрний доор хүн живсэн дуудлагаар Аврах ангийн бүлгийг очиход 23 настай, эрэгтэй усанд живж амь насаа алдсан байсныг гаргаж цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

Бороо үргэлжлэн орж голын усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан голын гол автомашинаар гатлахгүй, голын усанд орогүй байхыг нийслэлийн Онцгой байдлын байдлын газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *