Categories
мэдээ спорт

“Голден Стэйт”-ийн авьяаслаг залуучууд аваргаллаа

Карри, Томпсоноор залуулж, Грин, Игудала нараар хамгаалалтын хана босгон, Барнс, Эзили мэтийн залуусаас шинэ хүчийг “амталж”, Богут, Лигийн хашир туршлага дээр өндийсөн “Голден Стэйт Уорриоз” баг 2014/2015 оны улирлын Хойд Америкийн мэргэжлийн сагсанбөмбөгийн лигийн аварга хэмээх эрхэм цолыг хүртлээ. Өрнөд конференцээс шалгарсан энэ баг Дорнодын шилдэг баг “Кливленд Кавальерс”-тай нийт зургаан удаа тоглож 4:2 гэсэн тооны харьцаагаар буулган авлаа. Өчигдөр Кливленд хотод зохиогдсон зургаа дахь учраад хэрвээ нутгийн эзэд ялсан бол дахин нэг тоглолт болох учиртай байсан ч өрсөлдөгчид нь тэдэнд ямар ч боломж олгосонгүй 97:105-аар буулган авч шинэ зуунд анх удаа аваргалж үзлээ. Стефен Карри “ Бид дэлхийн аварга. Бид энэ тавцанд хүрэхийн төлөө маш их цаг хугацаа, нөр их хүч хөдөлмөр зарцуулсныг зөвхөн хамт байж зовлон жаргалаа хуваалцаж байсан нэг багийн хамт олон маань л мэднэ. Залуус аа ялалтын баярын хором мөч бүрээ үүрд санан үлдэцгээе ”хэмээн Ларри О Брайны цомыг хүртэх үедээ хэллээ. Плей-оффын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг “Голден Стэйт” багийн ахмад тоглогч Игудала хүртэж бас нэгээхэн хэсэг хүмүүсийн гайхшралыг төрүүллээ. Улирлын тоглолтын туршид нэг л удаа гарааны тавд багтаж талбайд гарч үзээгүй мөртлөө хасагдах шатанд сайн тоглосон тул гэх үндэслэлээр түүнд энэхүү цомыг өгч байгаа гэсэн бөгөөд “зуун хувийн” сэлгээний тоглогч MYP болж буй анхны тохиолдол энэ гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *