Categories
мэдээ нийгэм

Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна

Дулааны улиралд Онцгой байдлын албанд иргэдээс ирдэг ихэнх дуудлагыг гол усны дуудлага эзэлдэг.

Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. 2016 оны зургадугаар сарын 08-ны өдрийн байдлаар усны ослын тохиолдол дөрвөн аймгийн таван сум, нийслэлийн хоёр дүүрэгт нийт долоон удаа гарч 11 хүн (хүүхэд-2, насанд хүрэгсэд-9) амь насаа алдсан байна.

Иймд амралт, аялал зугаалганы улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт иргэд, эцэг эхчүүддээ анхааруулахад хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *