Categories
мэдээ нийгэм

Гол мөрөн үерлэж аюултай түвшинд хүрээд байна

Сүүлийн өдрүүдэд орон нутагт хур тунадас ихтэй байгаагаас гол мөрний усны түвшин нэмэгдэж зарим гол үерлээд байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн, Бэлтэс, Сэлэнгэ, Бүгсий, Идэр зэрэг голуудын усны түвшин ихээхэн нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар Мөрөн хотын хажуугаар урсдаг Дэлгэрмөрөн гол хэвийн үедээ 1 метр 64 см байдаг бол 1 метр 39 см-ээр нэмэгдэж 303 см болж аюултай түвшинд ойртжээ. Мөн Сэлэнгэ мөрөн хэвийн үедээ 213 см байдаг бол 1метр 60 см-ээр нэмэгдэж 373 см болсон байна. Цаашид усархаг бороо орох төлөвтэй байгаа тул томоохон голуудын усны хэмжээ аюултай түвшинд хүрч болзошгүй байгаа ажээ. Тиймээс ард иргэдийг гол усны үерээс болгоомжилж аюулгүй байдлаа ханган зорчихыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *