Categories
мэдээ нийгэм

Гол, мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 5-34 см нимгэн тогтсон байна

УЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтсийн инженер С.Саранцацралт Монгол орны гол мөрний мөсний зузаан ямар байгаа талаар болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээг хүргэж байна.

Тэрбээр, 2021 оны 12-р сарын 2-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-25 см нэмэгдсэн байна. Гол мөрнүүдийн мөсний зузааныг 2020 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулахад 5-35 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Иймд ард иргэд мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс зайлсхийх хэрэгтэй. Цаг хожих, зам товчлох зэргээр иргэд мөсөн дээгүүр явж, цөмөрч осолдсон есөн тохиолдол өнгөрсөн 11-р сард гарсан. Үүнээс болж гурван хүн эндлээ. Тиймээс аль болох мөсөн дээгүүр явахгүй, баталгаат замаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *